Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Э.Анхбаяр “Дэлхийн дуучин“-BBC Cardiff Singer of the World 2021 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 41 секунд

Би-Би-Си Кардифийн "Дэлхийн дуучин"-BBC Cardiff Singer of the World 2021 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн МУГЖ, Улсын филармонийн гоцлол дуучин, баритон Э.Анхбаяр оролцохоор шалгарчээ.

1983 оноос эхлэн ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутам 18-32 насны дуурийн дуулаачдын дунд зохион байгуулдаг энэхүү уралдааныг 20 дахь удаагаа 6 дугаар сарын 12-19-нд зохион байгуулахаар BBC Cardiff албан ёсоор зарлаад байна. Цаг үеийн байдлаас шалтгаалан уралдаанд оролцогсдыг виртуал хэлбэрээр сонсон шалгаруулжээ.

Энэ жил тус уралдаанд 74 орны 518 дуучин мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний бичлэгийг шүүгчид сонсон шүүж  уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг залуу дуучдыг шигшин шалгаруулсан нэрсэд МУГЖ Э.Анхбаяр шалгаран бэлтгэлдээ ороод байна.

Анх 2015 онд МУГЖ Э.Амартүвшин тэргүүтэй Монголын дуучид энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцож, Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэн, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байв.

2017 онд МУГЖ Г.Ариунбаатар, СТА Б.Батжаргал нар шилдэг 20 дуучны тоонд багтан Кардифын уралдаанд амжилттай оролцож, МУГЖ Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Романсын төрөлд түрүүлсэн юм.

2019 онд МУСТА Ч.Бадрал шилдэг 19 дуучны нэгээр шалгарч байв.

2021 онд Монгол залуу дуурийн дуучид хамгийн олноор уг уралдаанд оролцохоор өргөдөл гаргасан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн 100,000 төгрөгийг хугацаа заалгүй үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн 100,000 төгрөгийг хугацаа заалгүй үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.