Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 856 тохиолдол батлагдаж хоёр хүн нас барлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 856 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 31339 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 744 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 112 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 4451 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2574
  • Хүндэвтэр-1441
  • Хүнд-355
  • Маш хүнд-81 хүн байна.

      Энэ хугацаанд 1060 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 16815 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 80 болсон байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Жолоодох эрхээ хасуулж, мөн машиныхаа бүр торгуулийг төлсөн
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Жолоодох эрхээ хасуулж, мөн машиныхаа бүр торгуулийг төлсөн
 
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.