Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ компани анх удаа Африк тив рүү нислэг хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ӨАБНУ-ын Йоханнесбург хот руу захиалгат нислэг үйлдлээ. Оюутолгой компанийн захиалгаар үйлдсэн энэ нислэг очихдоо 24 цаг 2 минут, буцахдаа 22 цаг 27 минут үргэлжилж, өнгөрсөн бямба гарагийн /2021.04.24/ 18.44 цагт “Буян-Ухаа” нисэх буудалд амжилттай газарджээ. 

Нислэгээр агаарын хөлгийн нисэх бүрэлдэхүүнийг оруулаад нийт 59 зорчигчийг тээвэрлэн ирсэн байна. Энэ нь МИАТ компани таван тивд хүрсэн түүхэн нислэг болсныг тус компаниас онцлон мэдээлэв. Нислэгийн үед УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласан байна. 

Танилц: Өнөөдрөөс ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
Танилц: Өнөөдрөөс ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.