Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагууд Smartcar системд хүсэлт гаргаж QR код авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

    ХЗДХ сайд Х.Нямбаатар хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь хэвийн ажиллах байгууллагуудын авто машинд ямар журмаар QR код олгох талаар сэтгүүлчдэд танилцуулж байна.

    Тэрбээр "45 дугаар тогтоолоор нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдийг QR кодоор зорчуулна. Ойролцоогоор 41593 тээврийн хэрэгсэл хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцохоор шийвэлт хийгдлээ. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагуудын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагуудыг үндсэндээ үйл ажиллагааг нь тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлана. Төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрүүдийг аль болох хамгийн бага түвшинд нь үйл ажиллагааг зогсооно. Нэн шаардлагатай тохиолдолд тухай салбарын сайд, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно гэдэг журмыг боловсрууллаа. Энэ журмыг өнөөдөр 18 цагаас хэлэлцэнэ.

    Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй эрчим хүч, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн байгууллага,  эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгуулага, шатахуун түлшний хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагуудад QR кодыг шууд олгоно. Эдгээр байгууллагууд нь өнгөрсөн өвөл мэдээллийн санд мэдээллээ байршуулсан байгаа. Одоо системд автомашиныхаа дугаарыг оруулахад шинэ QR код нь олгогдоно" гэлээ.

Мэдээл үргэлжилж байна.   

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дулаарна
Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дулаарна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.