Цаг агаарын байгууллагаас өнөө маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.
Маргааш өдөр Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.