Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгаас хотод өвчтөн хүргэж өгөөд буцсан эмчээс халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

   Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар илэрсэн талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.

   Тодруулбал "Өнөөдрийг хүртэл халдваргүйгээр сайн тэсэж ирсэн бөгөөд ийм цаг ирнэ гэдгийг мэдэж байсан. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай иргэнийг тээвэрлэн хүргэж өгөөд аймагтаа очсон эмч болон түүний гэр бүлийнхнээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

  Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 100 гаруй хүнийг тогтоогоод байна. Цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон. Өвчин хэлж ирэхгүй болохоор та бүхэн сэтгэл санаагаар унаж, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Халдвар хамгааллын дэглэмээ илүү сайн сахиж хайртай хүмүүсээ хамгаалаарай" гэжээ.

АНУ Энэтхэгт нэмэлт тусламж үзүүлнэ
АНУ Энэтхэгт нэмэлт тусламж үзүүлнэ
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.