Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

QR олгох ажлыг Х.Нямбаатар ахалж, ЗТХЯ, АТҮТ хамтран зохион байгуулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Засгийн газраас хатуу хөл хориог ирэх сарын 8-ны 08.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Энэ удаагийн хөл хориог чангаруулна гэдгээ УОК-оос мэдээлсэн. Тиймээс хатуу хөл хорионы хугацаанд хязгаарлалтад өртөхгүй ААН-үүдийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоор болсон. 

Ингэхдээ нийгмийн даатгалаар нь тухайн байгууллагад ажилладаг эсэхийг нь баталгаажуулах аж. Тэгвэл уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. Харин QR олгох ажлыг Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран зохион байгуулахаар болсон байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж мэдээлэх аж. 

Нийгмийн даатгал төлдөг, тухайн байгууллагад ажилладаг эсэхийг нягталж QR код олгоно
Нийгмийн даатгал төлдөг, тухайн байгууллагад ажилладаг эсэхийг нягталж QR код олгоно
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.