Хатуу хөл хориог ирэх сарын 8-ыг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр ЗГ-аас гаргасан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд хөл хорионы үеэр зорчих хөдөлгөөнд оролцох зарим чиглэлийн ажилтан албан хаагчдын тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулахаар болжээ.
Уг журмыг маргааш олон нийтэд танилцуулах бөгөөд албаны хүний мэдээлж буйгаар нийгмийн даатгал төлдөг, тухайн байгууллагад ажилладаг эсэхийг нь нягталж үзсэний дагуу QR код олгох юм байна. QR кодоор зорчих ажлыг энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ
Баяр