Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1263 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 29219 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1144 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 116 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 4311 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2517
- Хүндэвтэр-1375
- Хүнд-345
- Маш хүнд-74 хүн байна.
Энэ хугацаанд 487 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 14745 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 74 болсон байна.