Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

  Данийн эрдэмтэд функционал соронзон томографын тусламжтайгаар кофенд дурлагсад болон энэ ундааг огт уудаггүй хүмүүсийн тархины үйл ажиллагаа кофены нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ.

  Судалгаанд нийт 55 хүн оролцсоноос 31 нь кофенд дурлагсад 24 нь огт уудаггүй хүмүүс байжээ. Эрдэмтэд функциональ соронзон резонансын дүрслэлийг (fMRI) ашиглан тархины үйл ажиллагааг тайван, тодорхой даалгавар гүйцэтгэх үед болон аяга кофе уусны дараах гэсэн гурван төлөв байдалд судалсан байна. Судлаачид мөн оролцогчдын сэтгэлийн хямрал, түгшүүр, бухимдлын түвшнийг үнэлжээ.

  Эрдэмтэд судалгаагаараа кофе уудаг хүмүүс анхаарлаа сайн төвлөрүүлж, хөдөлгөөнөө илүү сайн хянадаг гэдэг дүгнэлтийг хийжээ. Ийм нөлөө кофе огт уудаггүй хүмүүст аяга кофе уусны дараа удалгүй ажиглагдсан байна. Гэхдээ кофенд дурлагсад үе үе стресст автаж, эрэгтэйчүүдэд нь сэтгэлийн түгшүүр нэмэгдэж байгсныг судлаачид анзаарчээ.

Тусгай үүргийн хоёр онгоцоор 239 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн хоёр онгоцоор 239 иргэн эх орондоо ирлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.