Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 983 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 20655 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 895 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 85 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 3131 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2060
- Хүндэвтэр-791
- Хүнд-223
- Маш хүнд-57 хүн байна.
Энэ хугацаанд 406 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 11450 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 41 болсон байна.