Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кевин Дурант 2017 онд COINBASE-ийн хувьцаанд оруулсан хөрөнгөө 53 дахин өсгөжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

NBA-ийн тоглогчид хамгийн багадаа жилд 898 мянган ам.долларын цалин авдаг бол супер тоглогчид нь 40 сая ам.долларын цалинтай байдаг. Гэхдээ тэдний 75 хувь нь зодог тайлснаасаа хойш 5 жилийн дотор цуглуулсан хөрөнгөө алддаг гэсэн судалгаа бий.

Харин NBA-ийн супер од Кевин Дурант үүний эсрэг жишээ болж байна. Тэрбээр хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад 3-т эрэмблэгддэг бөгөөд COINBASE компанид хөрөнгө оруулалт хийсэн анхны хүмүүсийн нэг юм. 

Крипто валютын хамгийн том авдар болох COINBASE компани лхагва гарагт олон нийтэд нээлттэй компани болсноор үнэлгээ нь 86 тэрбум ам.долларт хүрсэн. Ингэснээр Дурантын анх оруулсан 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт 53 сая ам.доллар болж өссөн байна. Үүгээр ч зогссохгүй тэрээр Thirty Five Ventures хөрөнгө оруулалтын компанитай хамтран 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ.

БАРИМТ: Ц.Нямдорж сайд Ланд 200 гэсэн бүртгэлтэй Лексус 570 машин унаж явна
БАРИМТ: Ц.Нямдорж сайд Ланд 200 гэсэн бүртгэлтэй Лексус 570 машин унаж явна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.