Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт долоон энгийн иргэнд цаазын ял ногдуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

    Мьянмарын цэргийн шүүх нэгэн эмэгтэйг аюулаас хамгаалах байгууллагын мэдээлэгч гэж үзэн амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдуулан долоон хүнд цаазын ял ногдуулжээ. Мьянмарын төв телевизийн мэдээлснээр, эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Янгон хотын Хлаинтаяа дүүрэгт амиа алджээ. Уг эмэгтэйг цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн талаарх мэдээллийг аюулаас хамгаалах байгууллагад өгсөн гэж сэжиглэсэн байна. Цэргийнхэн тэдгээр долоон хүний гурвыг эрэн сурвалжилж байгааг төв телевиз мэдээлжээ.

       Мөн энэ сарын эхээр цэргийн шүүх зэвсэгт хүчний алба хаагчийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан 19 хүнд цаазын ял ногдуулжээ. Дайны байдал зарласан үед гарсан ноцтой хэргүүдийг цэргийн шүүх шүүдэг бөгөөд давж заалдахыг хориглодог байна.

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуургатай
Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуургатай
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.