Никитон хамтлагын дуучин Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нарын цахим ертөнцөд тавьсан бичлэгийн агуулгыг олон нийт маш ихээр сошиалд шүүмжилж байна.
Хүний эрх, эмэгтэй хүний эрхэм чанарыг гутаан доромжилсон. Хөгжилтэй гэхээсээ илүүтэй хүчирхийллийн агуулга бүхий уг видео контент нь энгийн хэм хэмжээний ёс зүйн зарчмыг ноцтой зөрчиж байгаа билээ.
Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор Капитрон банк Никитон хамтлагын дуучин Б.Батчулуунтай хийсэн хамтран ажиллах гэрээгээ цуцлаж буйгаа мэдэгдэж хүчирхийллийг дэмжихгүй, нийгмийн хариуцлагаа хамгаална гэдгээ илэрхийлээд байсан. Тэгвэл дөнгөж сая 25 дугаар суваг телевиз мэдэгдэл гаргаж дуучин С.Сэрчмаатай хамтарч ажиллахаас татгалзаж, "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг албан ёсоор мэдэгдлээ.