Никитон хамтлагийн дуучин Баачка болон дуучин Сэрчмаа нарын сошиалд бичиж тавьсан бичлэгийг олон нийт маш ихээр буруушааж байна.
Никитоны Баачка бичлэгийг үеэр өөрийн найзынхаа гаргасан зүй бус үйлдлийг гавьяа байгуулсан мэтээр инээж, хөхөрч ярьсан юм. Тодруулбал, түүний найз нь нэгэн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохоор санаатайгаар архи, пиво, нэрмэл зэргийг холь шахаж уулгаад тасалсан хойно нь бэлгийн харилцаанд орсон тухай юм.
Урлаг, соёлын нэр алдартай эрхмүүдийг хүүхэд залуучууд хамгийн ихээр харж, даган дууриадаг. Гэтэл ийм зүйлийг нэг нь ярьж, нөгөөх нь өөртэй нь адилхан эмэгтэй хүн биеэ хамгаалах чадваргүй болгочихсон үедээ бусдад доромжлуулж байгааг сонсоод инээдэм ханиадам болж байгаа нь хэр зүй зохистой вэ. Та бүхэн уран бүтээлээрээ, амьдралынхаа хэв маягаар дамжуулан залуусыг, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс.
Шаардлагатай бол уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Никитон хамтлагийн дуучин Баакча болон Сэрчмаа нар ард түмнээс уучлал гуйх нь зүйтэй. Олон нийтийг буруу зүйлд уриалан дуудсан энэ мэт ёс зүйгүй хэл яриаг ярьж буруу үлгэр дууриалал болж буй эдгээр этгээдүүдтэй бизнесийн байгууллагууд хийсэн гэрээгээ хэлэлцээрүүдээсээ татгалзаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уран бүтээлийг нь түгээх, сурталчилах зэргээс татгалзах нь зүйтэй.
Ч.Ган