Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрд олгож буй 300 мянган төгрөгийг нийт хүн амын 80 хувьд нь шилжүүлсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Тэрбээр, “Өнөөдөр өглөөний байдлаар нийт иргэдийн 83 хувьд нь буюу нийт 2,848,486 хүний дансанд нийт 854.6 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа юм. Уг мөнгийг хүүхдийн мөнгөний данс болон Ebarimt.mn, Ehalamj.mn-д бүртгэлтэй дансаар олгож буй. Тиймээс энэ мөнгө санасныг бодвол хурдтай шилжиж байна.
Харин Ebarimt, Ehalamj болон ахмадын данс зэрэгт бүртгэлгүй иргэдийн данс руу аль болох богино хугацаанд шилжүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн гадаадад байгаа иргэдийг Ebarimt-аар дамжуулан олгох юм. Гадаадад амьдардаг ч гэсэн Ebarimt-д бүртгүүлбэл тэр дороо бидэнд мэдээлэл нь ирнэ. Ингээд регистрийн дугаар нь давхцаагүй бол данс руу нь 300,000 төгрөгийг шилжүүлж байгаа" гэсэн юм6