Өнөөдөр /2021.04.02/ Тайванийн зүүн хэсэгт орших Хуалянь мужийн туннель дээр хурдны галт тэрэг замаас гарч, 36 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Найман вагоны галт тэрэг 350 орчим зорчигчтой байсан бөгөөд арын дөрвөн вагонд ноцтой гэмтэл гарсан гэж галын албаныхан мэдээлэв.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гал тэрэг үл мэдэгдэх шалтгаанаар замаасаа гарч, явж байсан өөр галт тэргийг мөргөсөн гэв. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорчигчдын галт тэрэгнээс зугтаж буй бичлэгийг ил болгосон байна. Ерөнхийлөгч Цай Ин Вэн холбогдох засгийн газрын байгууллагууд, түүний дотор тээврийн яаманд аврах ажилд хамгийн их хүчин чармайлт гаргахыг үүрэг болгожээ.
Үүнээс өмнө 2018 оны аравдугаар сард Тайванийн зүүн хойд хэсэгт хурдны галт тэрэг замаас гарч осолдож, 18 хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Kyodo news