Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Маргаашнаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр /2021.03.31/ маргаашнаас буюу 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Үүнд:

  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна
Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.