Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн 26 дугаар хорооны хөл хориог цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг гуравдугаар сарын 5-наас 16-ны өдөр бүртгэгдсэн Covid-19-ийн 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Ингэхэд Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28  хороодод халдварын голомт үүсч, тархалт ихсэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд тус хорооноос Covid-19-ийн 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна. Улмаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ өнөөдөр (2021.03.20) 06:00 цагт цуцлах чиглэл өгсөн учраас хөл хориог цуцалжээ.

Үүнээс гадна өчигдөр (2021.03.19) тус дүүргийн  26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 дүгээр байрнаас 38 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага талийгаач гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх мэдээлэл дээр үндэслэн нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжилж байна.

Мьянмарт BBC-гийн сэтгүүлч баривчлагджээ
Мьянмарт BBC-гийн сэтгүүлч баривчлагджээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.