МУИС-ийн багш нар коронавирус халдварын тархалтыг математик тооцооллоор гаргажээ. Дараа долоо хоногоос халдварын дундаж тоо долоо хоногийн дунджаар 200 гарах тооцоолол гарчээ. Тиймээс МУИС-ийн багш нар УОК-д албан бичиг хүргүүллээ. Багш нарын хэлж буйгаар "халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг" гэдгийг тодотгосон байна.
Тиймээс халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод маргааш буюу гуравдугаар сарын 20-наас 28-ны өдрийг дуустал ес хоногийн бүх нийтийн бэлэн байдал тогтоох, Албан байгууллагууд ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжийг УОК-т хүргүүлжээ.