Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн өвлийн Олимпыг бойкотлох уриалгыг дэмжихгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

АНУ-ын Үндэсний Олимпын хороо 2022 оны Бээжингийн өвлийн Олимпыг бойкотлох уриалгыг дэмжихгүй байна. Энэ тухай тус хорооны тэргүүн Сьюзан Лайонс Колорадо-Спрингс хотод болсон теле бага хурлын  үеэр мэдэгджээ.

“Хятад дахь хүний эрхийн байдлын талаар олон хүн санаа зовж байна. Мөн тус улсыг бойкотлохыг уриалж байна. Бид Хятадад болж буй үйл явдлыг хүний ​​эрхийн үүднээс дутуу үнэлэхийг хүсэхгүй байгаа боловч Олимпын наадмыг бойкотлохыг дэмжихгүй" гэв.

Өмнө нь Канад, Норвеги, АНУ-ын улстөрчид, мөн дэлхийн улс орнуудын хүний эрхийн 200 орчим байгууллагын төлөөлөгчид Бээжин угсаатны цөөнхийг хавчин гадуурхах бодлого явуулж байгаатай холбоотойгоор ирэх онд Хятад улсын зохион байгуулах өвлийн Олимпын наадмыг бойкотлохыг уриалсан юм.

Бээжингийн Олимпыг бойкотлох эсэхтэй холбоотой эцсийн шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хараахан гаргаагүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки урьд нь мэдэгджээ. Түүний хэлснээр, Байден "АНУ-ын Олимпын хорооноос зөвлөмж авах" бодолтой байгаа гэнэ. Олон улсын Олимпын хороо 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон чуулганаараа 2022 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хотоор Бээжин хотыг сонгосон.

АН-ын даргын сунгаа:
АН-ын даргын сунгаа: "Сумтай" тавын дүү "Эвтэй" дөрөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.