Хятад улсын Сычуан мужид шувууны томуугийн H5N6 вирус дэгджээ. Одоогоор хүнд халдварласан тохиолдол тус мужид бүртгэгдээгүй байна.
Хятадын хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Сычуань мужийн Наньчун хотын тойргийн Сичун хошууны нэгэн фермд шувууны ханиадны өндөр эмгэг төрүүлэгч H5N6 вирус дэгдсэн байна.
Тус яам ням гарагийн орой буюу өчигдөр /2020.02.09/ фермд 2497 шувуу байснаас 1840 шувуу нь уг вирусээр халдварлан үхсэн хэмээн мэдэгджээ.
Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн эрх баригчид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, 2.26 мянган гэрийн тэжээвэр шувууг устгасан байна.
эх сурвалж: REUTERS