Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуун сухайтын боомттой хиллэдэг Халиут гэдэг газар шинэ коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол батлагдлаа. Халиут нь манай улсаас 120 км зайтай газар. Хэдийгээр манай улсын нутаг дэвсгэр бүртгэгдсэн тохиолдол биш ч бид бүхэн илүү сонор сэрэмжтэй байж, заавар зөвлөмжөө дагах шаардлагатай. Мөн Эрээн хот I  зэргийн онц байдалд шилжсэн байгаа" гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Өнөөдрйин 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4550 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Гэсэн хэдий ч сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Мөн нийт нас баралт 910-т хүрч, үүний дийлэнхийг 80-аас дээш насныхан эзэлж байна" гэж мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Амралтын өдрүүдэд 3 хүн тусгаарлагдан хянагдсан. Бямба гарагт тусгаарлагдсан Сөүлээс ирсэн иргэн, Хөххотоос нэгдүгээр сарын 29-нд ирсэн иргэнээс тус тус коронавирусийн халдвар илрээгүй. Бямба гарагт Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Гэхдээ дэлхий нийтэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа цаг үед эрүүл мэндийн байгууллагууд ч, иргэд ч анхаарлаа сулруулахгүй байх ёстой. Эрсдэл хажууд байгааг бид мартаж, тайвширч болохгүй. Иргэд цагаан сарын баярыг тэмдэглэх эсэхийг их асууж байна. Манай салбарын сайд маш зөв зүйтэй санаачилгыг гаргаад байна. БНХАУ-д цагаан сар тэмдэглэсэн нь алдаа болсон гэдгийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Учир нь хүний бөөгнөрөл их үүсгэснээр вирус хурдацтай тархах нэг том үндэслэл болсон" гэв. 

Шинэ коронавирусийн тархалтын мэдээлэл:

Шилдэг кино найруулагчаар “Parasite” киноны найруулагч Бун Жун У тодорлоо
Шилдэг кино найруулагчаар “Parasite” киноны найруулагч Бун Жун У тодорлоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц