Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин Беларусь улсыг “Оросын холбоо“-нд нэгдүүлэхийн тулд газрын тосоор дарамталж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 13 секунд

Беларусь улсыг "Оросын холбоо" -нд оруулахаар дарамталж байгаа Путиний зорилго улам тодорхой боллоо. ОХУ-ын тэргүүн Владимор Путин өнгөрөгч баасан гаригт Беларусын удирдагчтай уулзахдаа тус улсад газрын тосны хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэж мэдэгджээ. Үүний дараа Беларусийн удирдагч Александр Г.Лукашенко амралтын өдрүүдээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог эх орондоо хүлээж авчээ.

Помпеотой уулзахдаа Лукашенко “Сочи хотод болсон Ерөнхийлөгч Путинтэй хийсэн уулзалт амжилтгүй болсон ба Беларусь улсыг Оросын нефть, байгалийн хийнээс хараат байдлыг ашиглан хоёр улсыг нэгтгэх санаагаа дахин гаргаж ирсэн” гэдгийг мэдэгдсэн байна. Беларусь улсын эдийн засгийн гол эх үүсвэр газрын тосны үйлдвэр юм. Оросоос худалдаж авсан газрын тосоо боловсруулж дэлхийн зах зээл дээр нийлүүлдэг байна.

Кремлийн нэгэн өндөр албан тушаалтан мөн өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчдэд “өнгөрсөн сард Орос улс Беларусь руу газрын тос нийлүүлэхээ түр зогсоосон. Цаашид нийлүүлэх болбол ямар ч хөнгөлөлтгүй зөвхөн зах зээлийн үнээр нийлүүлэх боломжтой” гэж хэлсэн байна.

Эрчим хүчний хангамжынхаа ихэнх хувийг Оросоос авдаг Беларус улс Оросын нөөцийг татаасаар авах боломжтой бол бидний тавьсан эдийн засгийн томоохон интеграцийг хүлээж авах ёстой гэж Кремль үзэж байна. Беларусийн хуучин Зөвлөлт маягийн эдийн засаг нь Оросын хямд эрчим хүчээс хамаардаг бөгөөд дэлхийн зах зээлийн үнээр газрын тос аваад энэ салбарт амжилт олохгүй гэж ажиглагчид үздэг байна. Ямар ч байсан Беларус улс АНУ-аас газрын тос авахаар тохиролцож чаджээ.

Лукашенко АНУ-тай харилцаагаа сайжруулж байгаагаа зарлаж Кремлин дургүйг хүргэлээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпео АНУ Беларусийн газрын тос, байгалийн хийн хэрэгцээг 100 хувь хангаж чадна гэж мэдэгдэж, Беларусь улсын тусгаар тогтнолыг бататгахад туслахыг хүсч байгаагаа тэмдэглэв. Лукашенко Кремлийн дарамтанд өртөж, Оросын зарим албан тушаалтнууд Беларусь улсыг тусгаар тогтнолоосоо татгалзаж, Оростой нэгтгэхээр дарамталж байгаа ил тод зарлаад байна. Тэрээр ерөнхийлөгч Путинтэй хамт өглөөний зоог барьсан боловч тэр хоёрын аль нь ч хоолонд амаа хүргээгүй тухай ярьжээ. Оросыг эсэргүүцэх болсон Беларусын удирдагчийг Кремл хордуулж магадгүй гэж үзэж байгаагаа нуугаагүй байна. Ерөнхийлөгч Путин ямар ч уулзалтын үеэр бүх юм боломжтой, болно гэж хэлдэг гэхдээ би сайд нартайгаа зөвлөлдөх хэрэгтэй гэж яриагаа дуусгадаг гэж хэвлэлэээр ярьжээ.
Эх Сурвалж: AP, NEW YORK TIMES

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.