Америкийн “Apple” компани зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Brand Finance” компанийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг дахин тэргүүлсэн байна.
Шинжээчид “Apple” брэндийг 263.4 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтад “Apple”-ийн дараа “Amazon” /254.2 тэрбум ам.доллар/, “Google” /191.2 тэрбум ам.доллар/ компаниуд бичигдэж байна. Жагсаалтын эхний тавд мөн “Microsoft” /140.4 тэрбум ам.доллар/, “Samsung Group” /102.6 тэрбум ам.доллар/ багтсан бол эхний аравт “Walmart”, “Facebook”, “ICBC”, “Verizon” болон “WeChat” оржээ.
“Төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр, "Apple” брэнд 2016 оноос хойш анх удаа “Amazon”, Google”-ийг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн үнэтэй брэнд цолоо эргүүлэн авлаа” гэж “Brand Finance” компани мэдээлэлдээ онцолсон байна.