Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Владимир Демиковийн үлгэр домог мэт итгэхэд бэрх нэгэн туршилт хийсэн нь 1950 онд хоёр толгойтой нохой ''бүтээж'' чадсан явдал байв.
Тэрбээр нохойн зарим нэг эрхтнүүдийг нөгөөд нь суулгаж, амжилттай болсны дараагаас нохойд толгой шилжүүлэн суулгах санаа нь төрсөн гэдэг. 1954 оноос эхлэн Демиков болон түүний ажилчид толгой шилжүүлэх мэс ажилбарыг 23 удаа гүйцэтгэж бүтэлгүйтсэн байна.
Үүний дараа 1959 онд 24 дэх удаагийн туршилт амжилттай болж, хоёр толгойтой нохойн зураг сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Демиков 24 дэх удаагийн туршилтдаа герман Шеферд болон жижиг нохой Шавкаг хооронд нь нийлүүлсэн байна. Ингэхдээ герман нохойн бие дээр жижиг нохойн толгойг залгажээ.
Нийт 23 удаа бүтэлгүйтсэн туршилтын багийн туршлага сайжирсан учир мэс засал ердөө гуравхан цаг үргэлжилжээ. Нохойнуудыг нийлүүлсний дараа хоёулаа сонсож, үнэрлэж, залгих чадвараа алдаагүй байв. Гэсэн хэдий ч жижиг нохойн толгойг том нохойн ходоодонд залгаагүй учир түүний уусан, идсэн бүх шингэн гуурсаар урсаж байжээ. Хоёр толгойтой нохой дөрвөн өдөр амьдарсан байна. Хожим 1908 онд Францын мэс засалч Алексис Карел хамтрагчийн хамтаар хоёр толгойтой нохой ''бүтээсэн'' боловч хэдхэн цагийн дараа амьсгал хураасан гэнэ.
Дэвсгэр мэдээлэл: Орчин үед толгой шилжүүлэх мэс заслыг хүн дээр туршихыг зорьж байна. Италийн мэс засалч Сержио Канаверогийн баталж буйгаар түүний Хятадуудтай хамтран хийсэн судалгаа тун эерэг үр дүнд хүрч магадгүй байна.