Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск 100 сая ам.долларын уралдаан зарлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн Элон Маск хүлэмжийн хийг тогтоон барих, хадгалах үр дүнтэй аргыг боловсруулсан хүнд 100 сая ам.долларын шагнал амлажээ.

“Хүлэмжийн хийг барих хамгийн шилдэг технологийг хөгжүүлсэн хүнд 100 сая ам.долларын шагнал олгоно” хэмээн дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маск “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уралдааны талаар тэрбээр ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Элон Маскийн хөрөнгө 201 тэрбум ам.доллар давжээ. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг нэгдүгээр сарын 7-нд тэргүүлсэн юм. Сүүлийн 13 сарын хугацаанд Маскын хөрөнгө 100 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр жагсаалтын 35 дугаар жагсаж байжээ.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд Япон нэгдэхгүй
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд Япон нэгдэхгүй
 
Хайлаастын осолд өртсөн гэр бүлийн дансанд 36 сая гаруй төгрөг цугларчээ
Хайлаастын осолд өртсөн гэр бүлийн дансанд 36 сая гаруй төгрөг цугларчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.