"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар өнөөдөр/2020.01.21/УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогджээ.
Түүний УИХ-ын гишүүний зөвлөх болсон уг асуудлыг иргэд, олон нийт өчигдөр/2020.01.20/-ийн жагсаалтай холбон тайлбарлаж байна. "Нэг өдөр жагсаал хийгээд, маргааш нь УИХ-ын гишүүний зөвлөх боллоо" хэмээн иргэд үзэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа түүнийг зөвлөхөөр ажилд оруулах хүсэлтээ 01-р сарын 19-нд гаргажээ.