Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн юм.
Энэхүү асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн төдийгүй УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн байна. Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа.