Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад халдварын шинэ голомт үүсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хятадын зүүн хойд нутгийн Жилинь мужид коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн алба мэдээлэв.

Өнгөрсөн хоногт Жилинь мужид “COVID-19”-ийн халдварын 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 17-нд 30 тохиолдол шинээр илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусний халдварын нийт 118 шинэ тохиолдол илэрснээс 106 нь дотоодын халдвар байна. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад 88500 хүн халдвар авснаас 82400 гаруй нь эдгэрсэн бол 4600 гаруй хүн нас баржээ.

“Telegram” хүчирхийлэлд уриалсан нийтлэлийг хоригложээ
“Telegram” хүчирхийлэлд уриалсан нийтлэлийг хоригложээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.