Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ руу нэвтрэх хязгаарлалт цуцлагдав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 48 секунд

Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон Шенгений бүсийн орнууд, Их Британи, Ирланд, Бразилиас АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг цуцалсан гүйцэтгэх захирамжид одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.

"Шенгений бүсийн улс орнууд, Их Британи, Ирланд, Бразилд байсан хүмүүс АНУ руу хязгаарлалтгүйгээр нэвтрэх нь хохирол учруулахгүй. Иймд нэвтрэх эрхийг хязгаарлах тухай гүйцэтгэх захирамжууд нэгдүгээр сарын 26-ны 12:01 цагаас үйлчлэхгүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын хилээр нэвтрэх гадны бүх иргэн коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх журам хэрэгжиж эхэлсний дараа өмнөх хязгаарлалт үйлчлэхгүй аж. 

Баян-Өлгий аймагт нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ
Баян-Өлгий аймагт нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.