Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трамп 100 орчим хүнд өршөөл үзүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 19-нд буюу Жозеф Байдены тангараг өргөх ёслолоос өмнө 100 орчим хүнд өршөөл үзүүлэх тухайгаа зарлах гэж байна.

Тэрбээр, хоёр бүлэг хүмүүст өршөөл үзүүлэх тухайгаа ээлжлэн зарлахаар төлөвлөж байжээ. Гэтэл дэмжигчид нь Вашингтонд эмх замбараагүй байдал дэгдээсэн туо төлөвлөгөөгөө эргэн харахаас өөр аргагүйд хүрсэн байна. Иймд нэгдүгээр сарын 20-нд болох Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнө 100 орчим хүнд өршөөл үзүүлэхээ зарлах бодолтой байгаа юм.

Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэхээсээ өмнө өөртөө өршөөл үзүүлэх боломжийг судалж байгаа тухай "The New York Times” сонин нэгдүгээр сарын 6-нд болсон үйл явдлын дараа мэдээлжээ. Түүнчлэн өөрийн охин Иванка, зөвлөх Жаред Кушнер болон өөр хэд хэдэн хүнд урьдаас өршөөл үзүүлэх боломжийг туслахуудтайгаа хэлэлцэж байгаа талаар “CNN” агентлаг мэдээлсэн байна.

БНСУ-д томуугаас сэргийлж 18.8 сая шувуу устгажээ
БНСУ-д томуугаас сэргийлж 18.8 сая шувуу устгажээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.