Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы эм коронавирусийн халдварыг эмчлэхэд үр дүн үзүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Японд гарган авсан үе мөчний эм “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн эдгэрэх магадлалыг нэмэгдүүлж байгааг Их Британийн судлаачид тогтоожээ. Лондоны Хааны коллежийн судлаачид “Actemra” үе мөчний эмийн эмнэлзүйн туршилтын үеэр дээрх үр дүнд хүрчээ. Уг эмийг өөрөөр “tocilizumab” хэмээн нэрлэдэг байна.

Судлаачдын мэдээлснээр, биеийн байдлыг нь хянаж байсан 400 орчим өвчтөний нас барах магадлал 35.8 хувь байсан бол тэдгээрийн 350 орчимд нь эм уулгахад уг үзүүлэлт 7 гаруй хувиар буурч, 28 хувь болжээ.

“Actemra” нь Японы Осакагийн их сургууль, “Chugai” компанийн гарган авсан эм ажээ. Их Британийн Засгийн газар эдгээр эмийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ашиглахыг цахим хуудсаараа дамжуулан зөвлөжээ.

Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно
Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.