Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Киргизстан улсад Ням гаригт Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд тус улсын одоогийн Ерөнхий сайд Садыр Жапаров 79 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Тэрбээр Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсны дараа түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ба Жапаровоос гадна 17 нэр дэвшигч өрсөлджээ. Ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай олон нийтийн санал асуулга явагдсан юм. Олон нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болохыг дэмжжээ.

Өнгөрөгч аравдугаар сарын эхээр тус улсад парламентын сонгууль болж өнгөрсний дараа улс төрийн хямрал үүсч, Сооронбай Жээнбеков Киргизд онц байдал тогтоосон. Удалгүй тэрбээр огцорч байгаагаа зарлан, ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах шаардлагатай болсон юм.

БНХАУ-аас нутаг буцах иргэдийг бүртгэж эхэлжээ
БНХАУ-аас нутаг буцах иргэдийг бүртгэж эхэлжээ
 
ШУУД: МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томъёолол дээрээ санал нийлээгүй тул ТҮР ЗАВСАРЛАЛАА
ШУУД: МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томъёолол дээрээ санал нийлээгүй тул ТҮР ЗАВСАРЛАЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.