Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буриадад есөн хоног дотоодын зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан коронавирус халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 148 хүнээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдолд 27.403 боллоо. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 83 хүн халдвараар нэмж бүртгэгдсэн 14.726 хүн болжээ. Түүнчлэн өчигдөр 133 хүн эмнэлгээс гарч, эмчлэгдэн эдгэрсэн хүний тоо нийт 24.657 болов. Буриадад коронавирусний халдварын тархалт эхэлснээс хойш 620 хүн эндсэн байна.

Буриад улс нэгдүгээр сарын 20-ныг хүртэл ОХУ-ын дотоодоос тус улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.  Олон улсын болон дотоодын мэдээллийн сайтуудын мэдээлснээр ОХУ-д Англи улсаас үүдэлтэй "COVID-19"-ийн шинэ хувилбар бүртгэгдээд байна. Шинэ вирусний халдвар Их Британиас ОХУ руу буцаж ирсэн хүмүүст тандалтын журмаар хийсэн шинжилгээний үеэр илэрчээ. ОХУ-д одоогийн байдлаар "COVID-19"-оор 3.4 сая хүн халдвар авч, 61 мянга гаруй хүн нас бараад байна.

Жүдо: М.Уранцэцэг Дариа Билодидтой нэг хэсэгт багтжээ
Жүдо: М.Уранцэцэг Дариа Билодидтой нэг хэсэгт багтжээ
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.