Катарын Доха хотод энэ оны анхны жүдогийн Мастерс тэмцээн эхэлж байна. Тус тэмцээнд 69 орны 399 тамирчин зодоглож байна. Одоогийн байдлаар бүр жингийн оноолт гарсан бөгөөд хөнгөн жингийн эхний тойргийн барилдаанууд явагдаж байна. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо өгөх учраас тамирчид төдийгүй, олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй улс орны хувьд ч чухал тэмцээн юм.
Цар тахал дэгдэж дэлхий нийтээр хөл хорио тогтоосноос хойш хоёр дахь удаа зохион байгуулагдаж буй учраас зохион байгуулагчид, тамирчид туршлагатай байгаа. Тэмцээний үеэр 1.5 метрийн зай барих, барилдахаас бусад үед маск зүүх, гараа угааж, ариутгах, тэмцээний бус үеэр гадуур явахгүй байх зэрэг шаардлагыг тэмцээнд оролцогчдод тавьж байгаа юм байна.
Манай улсаас тус тэмцээнд нийт 16 тамирчин хүч үзэх гэж байна. Одоогоор -66 кг-ийн жингийн тамирчин Ё.Басхүү, -48 кг жингийн тамирчин Г.Наранцэцэг, -52 кг-ийн жинийн тамирчин Б.Хорлоодой, -57 кг-ийн жингийн тамирчин Д.Сумъяа нар эхний ялалтаа аваад байна.
Эхний оноолтоос үзэхэд гавьяат тамирчин, ДАШТ-ний аварга М.Уранцэцэг маань хатуухан бүсэд багтжээ. Тэрбээр С бүсийн хоёрдугаарт тойрогт ОХУ-ын тамирчин Долгова Иринатай хүч үзэж ялбал ранкаараа жингээ тэргүүлж буй Украйны тамирчин Дариа Билодидтой учраа таарах нь тодорхой болов.
ЭРЭГТЭЙ
-60 кг
- Д.Амартүвшин
- Д.Өнөболд
-66 кг
- Г.Хэрлэн
- Ё.Басхүү
-73 кг
- Ц.Цогтбаатар
- Г.Одбаяр
-81 кг
- Моллей Сайд
- О.Ууганбаатар
-90 кг
- Г.Алтанбагана
+100 кг
- Ө.Дүүрэнбаяр
ЭМЭГТЭЙ
-48 кг
- М.Уранцэцэг
- Г.Наранцэцэг
-52 кг
- Л.Сосорбарам
- Б.Хорлоодой
-57 кг
- Д.Сумъяа
-63 кг
- Б.Ганхайч