“Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцсэн асуудлуудын талаар санал хураалт явуулсан бөгөөд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Тодруулбал, санал хураалтад оролцсон 109 гишүүний 72 нь буюу нийт гишүүдийн олонх дэмжсэн юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр, агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх, төрийн өмчийн компаниуд хамтарсан компани байгуулж нисэх буудлын шатахууны хангамжийн байгууллагын үйл ажиллагааг хариуцан менежментийг удирдан зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан юм. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн түлш шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мөн онцолсон.

Шадар сайд Н.Номтойбаяр: Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина
Шадар сайд Н.Номтойбаяр: Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!