БНХАУ-д суугаа Элчин сайдын яам: Гадаад паспорт, эд зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартах тохиолдол их байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад зорчиж байгаа иргэдэд анхааруулга хүргэж байна. Үүнд:

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас : +8617600787323

+86(10)65321203,

Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn

Шатрын ААШТ маргааш хөшгөө нээнэ
Шатрын ААШТ маргааш хөшгөө нээнэ
 
Ойрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ
Ойрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!