Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E-Mongolia нэгдсэн системд 13 үйлчилгээ нэмлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системд Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ.

Тодруулбал,

  • Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт
  • Нотариатын лавлагаа
  • Тогтоол захирамжийн лавлагаа
  • Цалингийн лавлагаа
  • Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа
  • Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа
  • Шүүхийн шийдвэрийн лавлагаа
  • Акт дүгнэлтийн лавлагаа
  • Нас барсны бүртгэлийн лавлагаа
  • Банк санхүүгийн лавлагаа
  • Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээг E-Mongolia-с авах боломжтой боллоо.

Мөн E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлэх Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авах нөхцөл бүрдүүлэх юм. Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д одоогоор 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авчээ.

Зөвшөөрөлгүй хүн тээвэрлэвэл автомашиныг улсын орлого болгоно
Зөвшөөрөлгүй хүн тээвэрлэвэл автомашиныг улсын орлого болгоно
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.