Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй хүн тээвэрлэвэл автомашиныг улсын орлого болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн, такси үйлчилгээнд явсан тохиолдолд тээврийн хэрэгслийг улсын орлого болгох юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт:

4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.

2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.

4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг хамааруулна" хэмээн заажээ.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар А.Энхзул томилогджээ
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар А.Энхзул томилогджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд