Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч өрх бүрд нэг саяын дэмжлэг үзүүлэх тогтоолын төсөл өргөн барилаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг есөн сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Трампыг огцруулах уриалгыг Пенс дэмжихгүй байна
Трампыг огцруулах уриалгыг Пенс дэмжихгүй байна
 
М.Нарантуяа-Нара: Намайг номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү. Хурал бүр дээр хий хараахаас цаашгүй нэг иргэн сонсголын үеэр намайг нэхэж гэнэ
М.Нарантуяа-Нара: Намайг номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү. Хурал бүр дээр хий хараахаас цаашгүй нэг иргэн сонсголын үеэр намайг нэхэж гэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.