
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "2026 оны эхний таван сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрлээ.
-Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан.
-Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна.
-Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлж, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!