Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг УИХ баталбал би ҮХЦ-д хандана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Тэгвэл АН-ын гишүүн Э.Бат-Үүл цахим хуудаснаа “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ-аар батлах ахул, энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл гаргана, би.

Үндсэн хуулийн Цэц нь "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ" нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог институц. Өөр асуудал хэлэлцэх эрхгүй. Ерөнхийлөгч тангарагаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийг "Парламентын Ёс Зүйн Хороо" мэт болгох гэж байна. УИХ ёс зүйн хороотой. Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө” гэж анхааруулжээ.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан
 
ХУУЛЬ: Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрсэн иргэн жолоодно
ХУУЛЬ: Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрсэн иргэн жолоодно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.