ШУУД: УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Сануулахад, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан. Харин давж заалдах шатны шүүх дээрх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Хүлэгүүд 3 дахь импорт тоглогчоо эгнээндээ нэгтгэлээ
Хүлэгүүд 3 дахь импорт тоглогчоо эгнээндээ нэгтгэлээ
 
Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эргүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эргүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!