Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны шилдэг энтрепренерээр “Чимэгэ“ систем тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ubn.mn веб сайт өөрийн цахим хуудас болон, блогчид, экпертүүдийн санал дээр тулгуурлан 2020 оны хамгийн нөлөө бүхий хүмүүс, таалагдаагүй хүмүүс, шилдэг энтрепёнеруудыг шалгарууллаа. Санал асуулгад оролцсон 300.0 мянга орчим хүмүүсийн саналыг экспертүүдийн саналтай дүйцүүлж гаргасан энэхүү шалгаруулт нь бодит байдалд хамгийн ойрхон учраас дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагууд уг загварыг мөрдөж байна. 

Энтрепренер гэж бичихэд ч хэлэхэд ч хэцүү үг сүүлийн жилүүдэд тренд болж байна. Гол утга нь их мөнгө олж амжилттай яваа бизнес биш эрсдэл гаргаж, шинэлэг санаа инновацийг санааг зах зээлд нэвтрүүлсэн байх юм. 
Олон нийтийн дэмжлэгийг хамгийн их татсан ба экспертүүдийн дүгнэлтээр энтрепренер мөн гэж үнэлэгдсэн 2020 оны залуусыг та бүхэнд танилцуулья.
Уг жагсаалтыг дуу хоолойг хөрвүүлэгч анхны "Чимэгэ" системийг бүтээсэн С.Бадрал тэргүүлжээ. Уг жагсаалтад

  1. "Чимэгэ" системийг бүтээсэн С.Бадрал
  2. Pocket.mn флатформыг үүсгэн байгуулагч Б.Оролмаа 
  3. Реппер, продюссер О.Баярсайхан
  4. Shoppy.mn үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр
  5. Urban jeans-ийн захирал Д.Тунгалаг
  6. Call pro-г үүсгэн байгуулагч Б.Идэр-Од
  7. “Мөнх Тунх” анимэйшнийг санаачлагч Ц.Бат-Оргил
  8. Ehlel брендийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа
  9. “LendMN” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
  10. TomYo EdTech - Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Б.Энхжаргал нар багтжээ.

Бусад номинацийн эзэд болон оны хүмүүсийн талаар дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.

 

 

 

Оны нөлөө бүхий хүнээр У.Хүрэлсүх тодорчээ
Оны нөлөө бүхий хүнээр У.Хүрэлсүх тодорчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.