Ubn.mn веб сайт өөрийн цахим хуудас болон, блогчид, экспертүүдийн санал дээр тулгуурлан 2020 оны хамгийн нөлөө бүхий хүмүүс, таалагдаагүй хүмүүс, шилдэг энтрепёнеруудыг шалгарууллаа. Санал асуулгад оролцсон 300.0 мянга орчим хүмүүсийн саналыг экспертүүдийн саналтай дүйцүүлж гаргасан энэхүү шалгаруулт нь бодит байдалд хамгийн ойрхон учраас дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагууд уг загварыг мөрдөж байна.
Нөлөө бүхий гэдэг нь шилдэг, сайн гэсэн утга огт биш. Сайнаар ч бай муугаар ч бай нийгмийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж буй хүмүүсийг энэхүү номинацид шалгаруулсан ба олон нийтийн санал асуулга, экспертүүдийн үнэлгээг хослуулж оны нөлөө бүхий 10 хүнийг танд танилцуулж байна. Эдгээр хүмүүсийн хэлсэн үг, шийдвэр нь улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм.
2020 оны нөлөө бүхий хүний жагсаалтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлсэн бол дараах хүмүүс удаалж байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
- "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан
- Комедиан, "Call Pro"-г үүсгэн байгуулагч Б.Идэр-Од
- The Hu Хамтлаг
- Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу
- УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
- Таванбогд группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан
Бусад номинацийн эзэд болон оны хүмүүсийн талаар дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.