Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (14.3 хувь) их наяд төгрөгөөр багассан байна.
Үүнд орлогын албан татвар 406.2 (17.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 378.0 (21.7 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 187.0 (8.4 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 167.2 (19.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 84.6 (10.7 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 33.0 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Татварын орлогод 2020 оны эхний 11 сард нэмэгдсэн өртгийн албан татвар 27.1, орлогын албан татвар 25.2, нийгмийн даатгалын орлого 18.2, бусад татвар 10.9, онцгой албан татвар 9.5, гадаад үйл ажиллагааны орлого 9.1 хувийг эзэлж байна.
Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь 1.0 пункт, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 1.7 пункт, бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр буурч, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.7 пунктээр, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.9 пункт, онцгой албан татварынх 0.4 пунктээр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.