Коронавирусийн халдварыг хумих зорилгоор халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж буй. Тэгвэл өчигдөр Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн хүмүүс ар гэртээ тав, 16 настай хүүхдээ орхиод тусгаарлалтад орсон тул тэдэнд санаа зовж байгаагаа УОК-ийн Шуурхай штабд мэдэгджээ.
Энэ дагуу УОК-оос Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагад хэлж, төлөөлөл газар дээр нь ажиллаж, ар гэрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнөөдөр хүнсний тусламж үзүүлэх аж. Харин аав, ээжийнх нь тусгаарлалт сунгагдвал хүүхдүүдийг хүүхдийн байгууллагын хяналтад авна гэсэн төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.