Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: АН өнөөдрөөс хуучин байрандаа ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

АН-ын тамга хүчингүй болсон гэх асуудал үүссэн. Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын бүртгэлийн газраас гаргасан Улсын байцаагчийн шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцууллаа.

Дээд шүүхэд АН-ын дарга С.Эрдэнэ бүртгэгдсэн бүртгэл одоогоор хэвээрээ байгаа хэмээн хэлээд “Түр эрх эдэлж байсан нөхдүүдэд байсан тамгын устгасан. АН-ын тамгыг шинээр хийлгэх эрхийг надад олгосон. Энэ эрхийн дагуу холбогдох газраар нь тамгаа хийлгэж намын үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд хуучин төв байрандаа үйл ажиллагаа явагдана. Мөн шинээр тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнууд үндсэн дүрэм хуулийн дагуу ажилдаа орж байгаа гэдгийг мэдэгдэе. Үндсэн дүрмийн дагуу эрх бүхий хоёр том байгууллага байгаа. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэж байгаа. Энэ хоёр эрх бүхий байгууллага ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Намын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, даргаар нь Цэрэнбатыг шинээр томилсон” гэв.

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.