Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар оддын одон, офицер цол хүртээхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /“Ordine della stella d'Italia”/ төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета өчигдөр “Чингис хаан” музейд болсон арга хэмжээний үеэр албан ёсоор мэдэгдлээ.

Э.Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Итали улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Сар шинийн барилдаанд шууд зодоглох бөхчүүд
Сар шинийн барилдаанд шууд зодоглох бөхчүүд
 
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!